battumur@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
Жиргэх
2022.06.20
Гадаад харилцаа
УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Люксембург улсад айлчлав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны зургаадугаар сарын 17-нд Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар нар ажиллав.
Люксембургийн Их Гүнт Улсын Парламентын дарга ноён Фернанд Этген тэргүүтэй төлөөлөгчид манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уулзалтын үеэр манай улсад элбэг тохиолддог зүрх судасны өвчлөлийг анагаах чадавхийг бэхжүүлэхэд Люксембургийн Засгийн газар үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, Люксембург Улсаас хөгжлийн тусламж үзүүлж эхэлсний 20 жилийн ойг энэ 2022 оны долоодугаар сард хоёр тал хамтран тэмдэглэх гэж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Люксембург Улстай тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд, ялангуяа банк, санхүү, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, дэлгэрэнгүй санал солилцов.
Ноён Этген Монгол Улс ардчиллал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйлсийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж буйг онцлон ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 30 жилийн ойн баяр мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд Монгол Улсыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
ШИНЭ
МЭДЭЭ
Б.Баттөмөр: Жилийн эцсийн байдлаар хэдэн ширхэг хувьцааг хэчнээн иргэн эзэмшиж байна вэ
2022.12.30
Б.Баттөмөр: Баялаг бүтээгчдийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн төгрөгийн ханшийн уналтыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ
2022.12.30
Б.Баттөмөр: Том ордыг ашиглах зөв бодлого хэрэгжүүлж чадалгүй хулгайд алдсан
2022.12.22
“Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
2022.12.20
Б.Баттөмөр: Төрд бэлтгэгдээгүй хүмүүс төрийн нэр хүндийг унагаж байна
2022.12.16
Б.Баттөмөр: Эрүүгийн хуулийн 22.10 дугаар заалт хэрэгжиж байна уу
2022.12.15
Б.Баттөмөр: Би амьдралдаа хулгай хийж үзээгүй, жинхэнэ хулгайчдаа зарла
2022.12.15
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 12 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар баталлаа
2022.12.09
Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна
2022.12.09
Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжив
2022.12.01
Б.Баттөмөр: Хийн хоолой, төмөр замын төлбөрийг нүүрсээр бартердсан юм билээ
2022.11.28
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2022.11.23
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллаж байна
2022.11.21
Б.Баттөмөр: Нүүрсний хулгайчийг барих амархан
2022.11.17
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2022.11.16
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2022.11.16
Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
2022.11.15
Б.Баттөмөр: Монголын хөгжлийн загвар бодлого, зохицуулалт муу байна
2022.11.14
Дархан-Уул аймагт 2023 онд 41 бүтээн байгуулалтын ажил явагдана
2022.11.14
Дархан-Уул аймагт 40 бүтээн байгуулалт өрнөнө
2022.11.11