Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2022.06.20
Улстөр

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.  

   Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлсэн тул өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг явууллаа. 

    Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

 

ШИНЭ МЭДЭЭ