МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.16

Н.Наранбаатар: Хуулийн өөрчлөлтөөр ямар бодитой үр дүн гарах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Хуулийн төслийг дэмжиж байна. Төрийн цэргийн байгууллага болгоно гэсэн байна. Ямар шаардлагын үүднээс тэгж байгаа вэ? Төрийн цэргийн байгууллага болсноороо ямар өөрчлөлт гарах вэ. Энгийнээр гарсан улсуудын дундаж тэтгэвэр нь хэдээр тогтоогдож байгаа вэ. Цэргийн албан хаагчдын дундаж тэтгэвэр нь хэд болж байна вэ? Нийгмийн байдал, орлого нь бодитойгоор яаж сайжирч, өөрчлөгдөх юм бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ