МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.10
Эрүүл мэнд

Т.Энхтүвшин: Орон нутгийн хөрөнгөөр баригдсан хавдрын эмнэлэгт тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.10\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

Элэг бүтэн Монгол”  хөтөлбөр 2017-2020 оны хооронд маш сайн хэрэгжсэн. Бүх 21 аймаг, сум дүүрэгт очиж ажиллаж элэгний хавдрыг илрүүлэх үйл ажиллагааг сайн зохион байгуулсан. 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр орсон. Энэ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? 2 жил зогсчихлоо. Дорноговь аймаг энэ 4 жилийн хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 эмнэлэг барьж дуусаж байна. Хоёр дахь эмнэлэг 7-дугаар сарын сүүлээр ашиглалтад орно. Энэ халдвартын эмнэлэг дээр техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх талаар анхаарч үзээч. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ