2022.06.10
Байгаль Орчин, Аялал жуулчлал
УИХ-д “Усны лобби” бүлэг байгууллаа
Говийн аймгуудаас сонгогдсон, байгаль орчны чиглэлээр ажилладаг 15 гишүүн нэгдэж, УИХ-д “Усны лобби” бүлэг байгууллаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан зэрэг говийн бүсээс сонгогдсон гишүүд хамтарч, говь нутагт усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гол усны эх савыг хамгаалах, уул уурхайд усыг зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллах юм.
Энэ лобби бүлэг "Усны тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад малчид, уурхайчдын саналыг сонсож, газрын доорх болон гадаргын усыг ариг гамтай хэрэглэж, хойч үедээ үлдээх байдлаар ирээдүйгээ харж ашиглах чиглэлд хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, менежментийг сайжруулах чиглэлд ажиллана.
ШИНЭ МЭДЭЭ
Шагнал гардууллаа
2022.12.28
Номын нээлт боллоо
2022.12.26
Шагнал гардууллаа
2022.12.12
Урлагийн наадмын шилдгүүд тодорлоо
2022.12.06
Алтайн залуус сургалтад хамрагдлаа
2022.11.25
"Арьс амилахуй -2022" үзэсгэлэн нээгдлээ
2022.11.21
“Хүний эрхийн Оюунаа” номын нээлт боллоо
2022.11.21
Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
2022.11.08