МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.09

Н.Наранбаатар: Төрийн албан хаагчидтай холбоотой гомдлыг иргэд хэрхэн гаргахаар хуульд тусгасан бэ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Ёс зүйн хуультай байхыг дэмжиж байгаа. Харин хэрэгждэг байх дээр анхаарах хэрэгтэй. Төрийн албаны хуулийн босгыг нь багасгахаар төрийн албан хаагчийн мэдлэг, чадвар ёс зүй ярих юмгүй болно. Төрийн албаны нэр хүнд, чадвар гэдэг зүйл байхгүй болох юм. Өнөөдөр төрийн албан хаагчийн боловсрол, мэдлэг ёс зүй ямар байна гэдэг дээр анхаарах цаг болсон. Мөн цалин хангамж нь ямар байгааг эргэж харах хэрэгтэй. 500, 600 мянган төгрөгний цалинтай төрийн албанд ямар хүн орж ирэх үү? Тэгэхээр энэ хуулиа батлаад хэрэгжилтэн дээр анхаараад явах нь зөв. Иргэд төрийн албан хаагчтай холбоотой гомдол, саналаа хаана гаргах вэ? Мөн төрийн албан хаагчид удирдлагатайгаа холбоотой гомдлоо хаана гаргаж өгөх вэ? Хэрхэн яаж шийдвэрлэх үү. Шийдвэрлэж байгаа процессыг өргөдөл гаргагч яаж мэдэх вэ? Ил тод байх уу, нууцлах уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ