МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.09
Хууль, эрх зүй

Ц. Идэрбат: Маш бага цалинтай хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид ажлаасаа гарах хүсэлтэй байна

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц. Идэрбат: 

Төрийн алба данагар боллоо гээд байдаг. Бүх хүмүүс ороод 200 мянга гаруй хүн бий. Үүнийг ялгаж, тоо баримттай хэлж өгөөрэй. Нийгэмд дарга нар нэмэгдээд байгаа юм шиг ташаа мэдээлэл хүрээд байна. Одоо 1300 төрийн албан хаагч сумдуудад дутуу байна. Үүнийг 330 суманд хуваахаар 4 орон тоо дутуу гэсэн үг. Энэ бол сумын ТГ-ын бүтцийн 30 хувь ажиллахгүй байна гэсэн үг. Үлдсэн хүмүүс нь бусад аждлаа нөхөж хийх гэж маш их ачаалалтай ажиллаж байна. Одооны хууль, эрх зүй, цалин... монгол төрийг хөлгүй болгосон байна. Доод суурь бүтцээ яаж сайжруулах вэ. Энэ хууль амьдрал дээр буухгүй байна.

Сумын тамгын газарт маш их ачаалалтай, цалин багатай хүмүүс байна. төрийн албаны зөвлөл энэ хүмүүсээ хамгаалах, дэмжих ямар бодлого баримталж байна. Хөдөө орон нутагт уулзалт хийхэд багш, эмч нар цалин 1 сая болсон гэж баяртай байна, сайд нар нь сайн ажиллаж байна. Гэтэл хажууд нь сумын ТГ-ын ажилтан 450,000 төгрөгийн цалинтай байна. Цалин хөлсийн нэмэх боломж байна уу. Ес зүйг хэмжих хэцүү бодит байдал дээр дарга даамалд энэ хууль хэрэгжихгүй жирийн нэг төрийн албан хаагчийг хавчих зэвсэг болох вий. Маш бага цалинтай хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид ажлаасаа гарах хүсэлтэй байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ