МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.07

Т.Энхтүвшин: Хоолны төсвийг хэрхэн нэмэгдүүлбэл сурагчдын үдийн цайг чанартай болгох вэ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2022, 06, 07/ өдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

Хүүхдийн хоолны зардлыг 2-3 дахин нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа юм. Яг хэдэн төгрөг болбол хоолны чанар, илчлэг нэмэгдэх вэ. Төр хувийн хэвшлэлийн түншлэлийн тухай хууль явж байгаа. Сурагчдын үдийн цай, хоолны асуудлыг төр, хувийн хэвшлэлийн түншлэлээр шийдэх  нь зөв. Сум орон нутагт яаж зохион байгуулах юм бэ?

Дараагийн асуудал нь сургуулиуд цайны газраа түрээсэлж орлого олдог арга хэрэгсэл болгоод байгаа юм. Тухайн цайны газрыг төр, хувийн түншлэлээр хийж чадах аж ахуй, нэгж байгууллагад нь үйл ажиллагааг нь бүрэн даатгаад өгч болдоггүй юм уу. Заавал сургуулиуд түрээсийн зардал авах хэрэг байгаа юу? Түрээсийн зардал авахаар аж ахуй нэгж байгууллагууд нь хүүхдэд өгдөг илчлэг, нормоо багасна. Түрээсэлж буй аж ахуй нэгж байгууллагууд нь тоног төхөөрөмжийн шинэчлэл, эвдэрсэн зүйлийг хариуцах зэргээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэл болмоор юм шиг харагдаад байгаа юм. Түрээслэхгүй төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх компанид нь үнэ төлбөргүйгээр өгөөд чанар, илчлэг дээр анхаараад явчихмаар байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ