МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАН-ын "Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалт боллоо
2022.06.06
Улстөр

МАН-ын "Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалт боллоо

Өмнөговь аймгийн МАН-ын хорооны удирдах ажилтны “Шинэ зуун Дэвшилтэт бодлого” сургалт, зөвлөгөөн Тусгаар тогтнолын ордонд 300 хүний бүрэлдэхүүнтэй гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун-дэвшилтэт бодлого”-ыг тунхаглан, намын мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Тиймээс “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 04-ний өдрүүдэд орон даяар буюу 21 аймаг, сумдад зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн удирдах ажилтны сургалтад Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улс төрчдийн ёс зүй Монгол улсад маш доогуур үзүүлэлттэй байна. Тиймээс бид цаашид өөрийнхөө төлөө биш төр, ард түмний төлөө ажилладаг ёс зүйтэй, төр ард түмний эрх ашгийг нэн тэргүүндээ тавьсан, хүний эрхийг хамгаалсан улстөрчийг бэлтгэх ёстой. Монгол Ардын Нам, бид хэн нэг ёс зүйгүй улстөрчийн улс төрд гарах гишгүүр, дамжаа биш. Монгол хүний төлөө, Монгол улсын төлөө зүтгэдэг. Монгол хүн, Монгол Улсын эрх ашгийн төлөө ажилладаг улстөрчийг бэлтгэнэ. Үүний төлөө бид энэ сургалтыг зохион байгуулж байгаа” гэдгийг тодотгов.

ШИНЭ МЭДЭЭ