Сүхбаатар дүүргийн ЕБС-иуд хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг нэгдлээ
2022.06.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сүхбаатар дүүргийн ЕБС-иуд хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг нэгдлээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ЕБС-ийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсгийг санаачлан байгуулсан билээ. 

Энэ хүрээнд сонгогдсон тойргийнхоо буюу Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 ангийн сурагчдын хүрээнд “Баярлалаа Сүхбаатар” үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлын эсрэг видео контент бүтээх уралдааныг санаачлан зохион байгуулав.

Уралдааны зорилго нь "Хүний эрх, эрх чөлөө"-г дээдэлж, ялгаатай байдлыг ойлгож хүндэтгэсэн утга агуулга бүхий видео контентыг өөрсдөө найруулж, жүжиглэж, бичлэг хийж бүтээл болгон түгээхэд оршлоо.

Уралдаанд Сүхбаатар дүүргийн 13 сургуулийн 6-12 дугаар ангийнхан бүтээлээ илгээснээс Нийслэлийн лаборатори 1-р сургуулийн 7в ангийн бүтээл шилдгээр шалгарлаа. Тэмцээний түрүү 7в ангийнхан  Төрийн ордонд зочлох эрх, "СҮҮ" ХК-ны “Алтан тасалбар”-ын эзэд болохын зэрэгцээ 1 сая төгрөгөөр шагнууллаа.

Цаашид "Баярлалаа Сүхбаатар” нийгмийн нөлөөллийн аяны элч төлөөлөгч МУСТА, дуучин С.Гантогоотой хамтран ирэх 9 дүгээр сараас буюу 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд Сүхбаатар дүүргийн ЕБС-иудад энэ сэдвээр илтгэл, сургалт мэдээлэл, урлагийн тоглолт бүхий өдөрлөгийг үе шаттай зохион байгуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ