МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

1500 хүүхдийн суудалтай Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилга ирэх наймдугаар сард ашиглалтад орно
2022.06.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

1500 хүүхдийн суудалтай Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилга ирэх наймдугаар сард ашиглалтад орно

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хэсэг гишүүдийн хамт Хэнтий аймагт ажиллаж байна.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилгын гүйцэтгэлийн явцтай танилцлаа. Түүнтэй хамт барилгын талбайд УИХ-ын гишүүн, УИХ-ын ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Чогсомжав нарын албаныхан очиж, гүйцэтгэгч компанийн удирдлага, сургуулийн захиралтай уулзсан юм.

Одоогоос гурван жилийн өмнө тавдугаар сард МУ-ын Ерөнхий сайд /одоогийн Ерөнхийлөгч/ У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнаж, хуучин сургуулийг шинэчлэхээ амлаж, улмаар 2020 оны улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, шинэ сургуулийн барилга угсралтын ажил эхэлсэн юм.

Монголын анхны 13 сургуулийн нэг, 99 жилийн түүхтэй Хэрлэн лаборатори I сургуулийн шинэ барилга улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 9000 м2 талбайтай, 1500 хүүхдийн суудалтай, хоёр спорт заал, нэг урлаг заалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд өнөөдөр гүйцэтгэл 90 шахам хувьтай, ажил графикийн дагуу үргэлжилж буйг гүйцэтгэгч “Содон Номин” ХХК-ийн зүгээс мэдээллээ.

Сургуулийн барилгын талбайд 120 хүн ажиллаж байгаа бөгөөд үүнээс 30 нь орон нутгийн иргэд байна. Ирэх наймдугаар сард сургууль ашиглалтад орно.

ШИНЭ МЭДЭЭ