МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.03
Хууль, эрх зүй

Э.Бат-Амгалан: Нэг сагсанд бүх ажлуудыг төвлөрүүлэх нь хэр зохимжтой вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.03\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: 

Төв банкан дээр зээлийн мэдээллийн лавлагааг хоёр хувийн компани шалгаад, ажиллаад явж байгаа. Энэ хууль гарснаар уг асуудал яаж шийдэгдэх вэ?

Энэ хуулийг дагаад нилээн олон шүүмжлэл, маргаанууд гарч байна. Ялангуяа энэ хуулийг орж ирэхэд нийслэлд ажил хийгдэх боломж, бололцоо байхгүй гэсэн зүйл яригдаж байна. Үүн дээр бусад холбогдох яам, орон нутаг, томоохон аж ахуй нэгж,  жижиг аж ахуй нэгжүүдтэй холбогдож ажлын хэсгийн судалгаан дээрээ санал авсан уу?

Товчхон саналаа хэлье. 2022 оны 01-дүгээр сарын 01-нээс эхлээд нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Тодорхой хэмжээнд хууль эрх зүй, эдийн засгийн хувьд бие даах боломж, бололцоотой болж байгаа. Энэ хуулиар эргээд хотын бие даасан байдлууд хумигдах хандлагатай юм шиг харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг сагсан дотор томоос эхлээд жижиг хүртэл бүх ажлуудыг төвлөрүүлэх нь хэр зохимжтой юм бэ? Үүнийг хуулиндаа нарийн тодорхой зааж өгөх хэрэгтэй. 

Жишээ нь нэг сургуулийн үйлчилгээ аж ахуйн чиглэлээр үйлчилгээг нь явуулъя гээд хуулийн дагуу гэрээ хийгээд явахад Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам гээд засгаар ороод асуудал нь даамжраад явах ёстой юу?

Миний санал бол томоохон орон нутаг, аймаг, Нийслэл гээд тодорхой хэмжээний шатлалтай буюу интервалчлалтай ажиллах болох уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ