2022.06.02
Эдийн засаг, Худалдаа

Б.Энхбаяр: Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл олгодог хоёр газрын үйл ажиллагааг хуулиар цэгцэлж байгаа юм

УИХ-ын чуулганы нэгдсэн /2022.06.02/-ны өдрийн хуралдаанаар "Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Зарчмын зөрүүтэй зүйл заалт дээр УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Одоогийн Хөрөнгийн үнэлгээний байгууллага төрийн бус байгууллагын статустай. Монголд 20 гаруй мянган төрийн бус байгууллага бий. Тэгэхээр төрийн бус байгууллагын хуулиар явахаар болохгүй байна. Өөрөөр хэлбэл, дуртай хүн болгон нь төрийн бус байгууллага үүсгэх эрхтэй гэсэн үг.

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага нь хөрөнгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгийн үнэлгээчдийн эвлэлдэн нэгдсэн тусдаа үйл ажиллагаа явуулах гэж байгаа энэ хэсгийг нь Сангийн яаманд өгч болохгүй байгаа юм. Өөрийн удирдлагад нь өгөх хэрэгтэй. Нэг байгууллага байгуулахын тулд зориуд энэ дээр мэргэжлийн байгууллагуудын нийтийн эрх зүйн хуулийн этгээд мөн байна гэдгийг хэлээд нэг болгож байгаа. Харин энэ заалтаар Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл олгодог хоёр газрын үйл ажиллагааг хуулиар цэгцэлж байгаа юм.

Үүнийг хэт чөлөөтэй тавихаар том бизнесийн байгууллагууд дэргэдээ аудитын, үнэлгээний компаниуд байгуулаад байна. Ингээд өөрөө хөрөнгөө үнэлээд, өөрөө аудитаа хийгээд байна. Энэ хуулиар бүгдийг нь салгаж байгаа. Хөрөнгийн үнэлгээ хийж байгаа бол аудит хийх ёсгүй. Нийт ард түмний өмчийг бодитой үнэлэх гэж байгаа. 2015 онд Эдийн засгийн өршөөлийн хууль баталснаар 30 ихнаядын хөрөнгө ил боллоо. 10 тэрбум доллар хаана байсан нь бүү мэд. Үнэлгээ бодит бус байсан учраас тэр. Тийм учраас энэ мэргэжлийн байгууллага нь зүгээр нэг ашгийн төлөөх бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд, тэр дундаа төрийн бус байгууллага байна.

ШИНЭ МЭДЭЭ