МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ
2022.06.02
Эдийн засаг, Худалдаа

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

Засгийн газраас 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. 

Улсын Их Хурлын 2005 оны 26 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 74-т “Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаастай холбогдсон эрх зүйн орчныг бүрдүүлэх" хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан бөгөөд 6 бүлэг, 29 зүйлтэй уг хууль хөрөнгийн үнэлгээний харилцааг зохицуулж байна.

Хууль хэрэгжээд 10 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч хуулийн үр нөлөөг нэмэгдүүлэх, үнэлгээний асуудлыг хөндсөн бусад хуулиудын хоорондын уялдааг хангаж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эсхүл зохицуулалт дутуугаас хэрэгжих боломжгүй олон заалтуудыг залруулах, хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж хөрөнгийн үнэлгээний харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах хэрэгцээ шаардлага үүссэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ