МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нөхөрлөлийн хамт олонтойгоо хамтарч 510 ширхэг мод тарилаа
2022.05.30
Байгаль Орчин, Аялал жуулчлал

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нөхөрлөлийн хамт олонтойгоо хамтарч 510 ширхэг мод тарилаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 10 жилийн өмнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Хандгайтын аманд оршин суудаг зарим иргэдтэй хамтарч "Хандгайт хан" ойн нөхөрлөлийг байгуулжээ.

Тус нөхөрлөл жил бүрийн хавар, намар мод тарьсаар ирсэн байна. Тарьсан модны тоо өнөөдөр 20,0 мянгад хүрч, ургалт нь 70 орчим хувь буюу 14,0 мянга болжээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уламжлал ёсоор нөхөрлөлийн хамт олонтойгоо хамтарч 510 ширхэг мод тарилаа. Тэрээр эх орноо ногооруулах үйлсэд бүгдээрээ хувь нэмрээ оруулцгаая гэдгийг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ