МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хутаг-Өндөр сум "Улсын тэргүүний" сум боллоо
2022.05.27

Хутаг-Өндөр сум "Улсын тэргүүний" сум боллоо

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сум "Улсын тэргүүний сум"-ын батламжаа гардан авлаа. Батламжийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гардуулан өгсөн юм.

Хутаг-Өндөр сум бол байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт цогцолбор бүхий уудам газар нутагтай, аялал жуучлал хөгжсөн, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг, мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлсэн манай улсын цөөхөн сумдын нэг юм.

 

Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав, БНМАУ –ын ууган хөдөлмөрийн баатар уурхайчин Дамдингийн Даваажав, анхны ногоочин хөдөлмөрийн баатар Сономын Бадамсүрэн, ууган хөдөлмөрийн баатар барилгачин Дашжамцын Базаргүр, хөдөлмөрийн баатар хоньчин Суурийн Цэрэндорж, Монгол Улсын анхны Төрийн соёрхолт найруулагч, УГЗ Намнангийн Наранбаатар, БНМАУ –ын ууган хөдөлмөрийн баатар Тариаланч Гомбосүрэнгийн Дэмбэрэл, Монгол Улсын гавьяат тамирчин Батбаярын Ариун-Эрдэнэ нарын 100 шахам ардын болон гавъяат цолтон тус сумаас төрөн гарсан билээ.

 

ШИНЭ МЭДЭЭ