2022.05.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Бат-Эрдэнэ: Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хүртээмжтэй болгох талаар юу хийх вэ

УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,27/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Улсын хэмжээнд 1434 малын эмч төрийн албан хаагчаар ажиллаж байна. Хувийн салбарт 1523 малын эмч ажиллаж байна. Энэ нь ОУ-ын түвшинтэй харьцуулахад 5 дахин бага байна гэж байна. Цаашдаа хүний нөөцийн бодлого дээр яаж анхаарах гэж байна. Төрийн болон хувьд ажиллаж байгаа малын эмч нарын хийж байгаа ажил давхацаж байгаа юу. Кластер фермерийг бусад бүс нутагт бий болгоход боломжтой гэж үзээд Хэнтий аймагт байгуулахаар судалж байгаа.

Газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдэх хэрэгтэй байна. 70 сая малтай манай улс малынхаа дэлэнд хэдэн литр сүүгээ ашиглаж чадахгүй үлдээж байна, судалгаа хийсэн үү. Өмнө нь дотоодынхоо хэрэгцээг сүүгээр хангаад гадагшаа гаргаж байсан түүх бий. Цаашдаа энэ талаар юу хийх гэж байна вэ. Миний хувьд энэ талаар сурталчилж хүмүүст мэдээлэл хүргэж байгаа.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.         

ШИНЭ МЭДЭЭ