МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Н.Энхболд: Сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авч байна вэ

УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,27/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ямар ямар арга хэмжээ авах вэ. Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р багийн 20 гаруй хүмүүс урамшууллаа авч чадахгүй байна гэсэн гомдол гаргаад явж байна. Энэ хүмүүсийн 19 нь мал эмнэлгийн гэрчилгээгээ аваагүй, хоёр нь А дансны мэдээлэлд бүртгэгдээгүй, нэг нь И баримтаар бүртгэгдэж, баталгаажуулаагүй, гурав нь урамшууллаа авсан гэсэн ийм хариу ирсэн.

Бас бид нараас авч байгаа мөнгийг мал эмнэлгийн нэгж, малын эмч нар дураараа авч байна. 50 хувийн мал эмнэлэг, эмч нар, 50 хувийн яам авдаг гэсэн мэдээлэл хэлж байна. Үүн дээр тайлбар өгнө үү. Яагаад энэ хүмүүс мал эмнэлгийн бичгээ авч чадахгүй байна вэ гэхээр мэдээлэл муу байгаатай холбоотой. Иймд яам мэдээллээ эмч нар болон цаашлаад малчдад яаж хүргэж байна.Бид бэрхшээлийн талаар ярьж байгаа, гэхдээ журмаа сайн бодож гаргаж байна уу, эсвэл энэ нь малчдад хүндрэл учруулаад байна уу. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Импортын үхэрийг татвараас чөлөөлөх тал дээр анхаарах хэрэгтэй  

     

ШИНЭ МЭДЭЭ