МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.26

Б.Баттөмөр: Ойн нөхөрлөлийн тухай хуулийн хэрэгжилт дээр анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Улсын их хурлаас ойн нөхөрлөл байгуулах тухай Засгийн газрын шийдвэрүүд гарсан байдаг. Гэтэл орон нутгийн засаг захиргаан дээр ямар ч дэмжлэг байдаггүй. Энэ ашгийн бус байгууллага шүү дээ. Байгаль орчны яам ойн нөхөрлөлийн талаар ямар бодлоготой байна вэ? Ойн нөхөрлөлийн тухай хуулиа боловсронгуй болгоход юу хийж байна.

ШИНЭ МЭДЭЭ