МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхдийн тусламжийн 108 төв өдөрт 350-400 дуудлага хүлээн авдаг
2022.05.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхдийн тусламжийн 108 төв өдөрт 350-400 дуудлага хүлээн авдаг

Хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн ажилтай танилцлаа.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь хүүхдэд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлдэг.

Тус төв өдөрт дунджаар 350-400 дуудлага хүлээн авдаг. Нэгэн зэрэг дөрвөн шугам дээр дуудлага авч, мессеж болон чатбокс үйлчилгээг үзүүлж байна.

Оройн 22 цагаас шөнийн 02 цагийн хооронд гэр бүл хүчирхийллийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд өдөрт ирж буй дуудлагын 40-60 орчим хувь нь хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага байдаг.

ШИНЭ МЭДЭЭ