МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Газрын тосны салбарт хийсэн гэрээ Монголд ашиггүй байна
2022.05.24
Уул уурхай, Ашигт малтмал

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Газрын тосны салбарт хийсэн гэрээ Монголд ашиггүй байна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022.05.24/ хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Газрын тосны салбарт хийсэн энэ гэрээ Монголд ашиггүй байна. Түүнчлэн байгаль орчны бохирдолтой холбоотой ноцтой асуудал байна. Нэг литр тос авахын тулд хоёр литр ус зардаг технологиор цаашаа явахгүй. Мөн хаягдал 590 тонн химийн бодисыг буцааж өгөх хэрэгтэй. Монголд устгаж болохгүй. “Петрочайна Дачин Тамсаг” компани зардлаа дураараа нэмдэг, үр ашиг байдаггүй, татвар төлдөггүй байдлыг авч үзэх шаардлагатай байна гэсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ