2022.05.24
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Бат-Эрдэнэ: Төрийг төлөөлж ажиллаж байгаа албан хаагчдад хяналт тавих шаардлагатай

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022,05,24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаа. Баттөмөр даргын санаачилгаар ПетроЧайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан. Энэ бол нэг компанийн талаар биш Монгол улсын газрын хэвлэлийн баялгийг 30 жил ашигласан талаарх асуудал.

Хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулж харилцан ашигтай, байгалийн баялгаа эзэмшиж байгаа  Монголын талд ашгаа өгдөг төслүүдийг бид эсэргүүцдэггүй. Алтан ширээгийн нефтийн бүтээгдэхүүнийг дотоодтоо хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд  ПетроЧайна Дачин Тамсаг түүхий эдээр хангахад яриа хэлэлцээр гэрээ хийхэд анхаарах хэрэгтэй. Мөн төрийг төлөөлж ажиллаж байгаа албан хаагчдад тавих хяналт байна уу. Уул уурхайн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компанид төрийг төлөөлж байгаа албан хаагчид тэдний ажилтан шиг тухайн компанын эрх ашгийг хамгаалж байдаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ