МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.19
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Уул уурхайн бүтээгдэхүүнээ ямдхан зарсаар байх уу

УИХ-ын чуулганы /2022,05,18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Монгол улсын Эдийн засгийг яагаад ийм гутранга харж байна. Газар доорх болон газрын дээр байгаа баялгаараа дэлхийд эхний 10-т ордог. Яагаад орлого дайчлахгүй байна. Дэлхийн ЭЗ-ийн 2022 оны форумын тогтдортой хөгжлийн тайланд ажилгүйдэл, агаарын бохирдол, ЭЗ-ийн хуримтлалаараа дэлхийд сүүлийн 20-д орж байна. Энэ бол аймшигтай зүйл. Монгол улсын хөгжлийг том зургааг харах хэрэгтэй.

Яагаад үндэсний орлогыг 2 дахин нэмэх зорилт тавиад ажиллаж болохгүй гэж. Боломжууд байна. МУ-ын Ерөнхий сайд далд эдийн засаг асар өндөр байна, бараг ДНБ-ээс өндөр байна гэж хэлсэн. Энэ бол тооцоотой зүйл байх. Болохгүй байгаа ажлаа яагаад өөгшүүлээд байна. Дэлхийн зах зээлийн үнээр зармаар байна. Татварын хуульд өөрчлөлт оруулах ёстой. Төлөх өр маш өндөр байна.             

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.         

ШИНЭ МЭДЭЭ