2022.05.19
Эдийн засаг, Худалдаа

Б.Энхбаяр: УИХ-д төсвийг тойрсон хулгайн томоохон схем байна

УИХ-ын чуулганы /2022,05,18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Төсвийг тойрсон том хулгай хийдэг схем УИХ дотор байна.УИХ дураараа төсвийн зарлага нэмэгдүүлдэг үүнийг таслан зогсоох, Засгийн газрын өргөн мэдүүлсэн зарлагыг баталдаг, ийм ҮХНӨ оруулсан. Төсөв шударга боллоо гэж их өөдрөг байсан, миний хувьд ч итгэсэн. УИХ-д анх удаа сонгогдоод хоёр удаа төсөв баталлаа. Засгийн газраас өргөн барьсан энэ төслийг Төсвийн байнгын хороо наашаа цаашаа болгож, хадаг барьж гуйлгадаг, төсвийг ихэсгэдэг, багасгадаг.

Миний хувьд нэг л төсөв ярьж байгаа. БЗД-ийн хамгийн их 30 мянган хүн амтай, 26-р тойрогт сургууль бариулах талаар л ярьж байгаа.2022 оны төсөв дээр 5 тэрбум төгрөг баталсан,үүнийг хэмнэлтийн хүрээнд 1,4 тэрбум төгрөгийн хассан. Улсаараа хэмнэж байгаа гэсэн хүлээцтэй байлаа, гэтэл энэ хассан мөнгийг бусад гишүүдийн тойрог дээр нэмчихсэн. 2022 оны тодотгол дээр Увс аймаг дээр нэмчихсэн байна, БЗД дээр "Шинэ хөдөө төсөл" гэж нэмсэн байна. Уг нь хотын дүүрэгт юун хөдөөний төсөл хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ.

Иймд УИХ дээр байгаа төсвийн хулгайг таслан зогсоох хэрэгтэй. Яагаад ганц ТБХ үүнийг мэдээд байна, уг нь бүгд адилхан УИХ-ын гишүүд.Ийм давуу эрх эдэлж нэг нь хүн, нэг нь нохой болж болохгүй. Шударга тогтолцоог энэ танхимаас эхлэх ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.         

ШИНЭ МЭДЭЭ