МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцлээ
2022.05.19
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2022,05,19/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхойлсон төсөв, өр, гадаадын зээл, тусламжийн хязгаарт багтаан 2022 оны төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлж байгаа болон 2023 онд шилжүүлэн дуусгах төсөл, арга хэмжээтэй уялдуулах, төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтын орон зайд нийцүүлэх зарчим баримталсан юм.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдсан 643 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн байна.

Эдгээр саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, тогтоолын төслийг боловсруулсан аж.

ШИНЭ МЭДЭЭ