МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.18
Уул уурхай, Ашигт малтмал

Ц.Сэргэлэн: “Петрочайна-Дачин Тамсаг” ХХК-наас баялгийн эздэд яагаад ашиг хүртэхгүй байна вэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022,05,18/-ны өдрийн хуралдаанаар Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Яагаад орон нутагт ашиггүй байна вэ. Тэр дундаа баялгийн эзэд Дорнодын Матад, Халх гол сумын хөгжилд үр дүн гаргахгүй байна, яагаад. 21-р талбайгаас Баянхошууны боом хүртэлх авто зам өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Байгаль орчинд халтай байгаа энэ замын асуудал яагаад ашиглалтад орохгүй байна вэ. Энэ компани Монгол Улсын хууль, журмыг зөрчиж байна уу. Зөрчиж байвал ямар хуулийн, ямар заалтыг зөрчиж байна. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орвол манай улсад ямар үнээр өгөх вэ.

Газрын тосны тухай хуулийн заалтыг харахад 2016 оноос өмнө бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн компаниудын гэрээнд энэ хууль үйлчлэхгүй гэсэн утга байна. Хуулийн төгсгөл дээр бичсэн байна лээ.Газрын тос нь ашиглалтад шилжсэн аж ахуй нэгж, орон нутгийн хөгжлийн талаар томоохон төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулна гэж хуульд тусгасан байгаа. Ийм төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулагдсан уу.халх гол, Матад суманд төлбөр өгөхөөр гэрээ байгуулсан, гэтэл энэ төлбөрийг төлөхгүй байна гэсэн иргэдийн гомдол ирсэн. Үүнийг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Цаашид Монгол Улсад ашигтайгаар гэрээ хэлцэл хийх, ажлаа сайжруулах ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ.            

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.      

ШИНЭ МЭДЭЭ