"Өсвөрийн парламент"-ийн хүүхдүүд хуралдлаа
2022.05.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Өсвөрийн парламент"-ийн хүүхдүүд хуралдлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар хэрэгжүүлж буй Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагааны талаар мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж буй Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд хуралдлаа.

Энэхүү УИХ-ын чуулган болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг урилгаар оролцож үг хэллээ.

Өсвөрийн парламентын БОХХААБХ-ны хуралдаанд “Дотор орчны агаарын чанарыг сайжруулах асуудал”-ын төслийг хэлэлцэж, санал дүгнэлт боловсруулан өсвөрийн парламентын нэгдсэн чуулганд хүргүүлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ