2022.05.13
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд ямар ажлууд тусгагдсан бэ

УИХ-ын чуулганы /2022,05,13/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

2023 он онцлогтой жил, бүрэн эрхийн хугацаа дуусахад ажиллах 1 бүтэн жил. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй Яаж уялдуулсан бэ. Ирэх жил ямар уриа дэвшүүлж ажиллах гэж байна. Шинэ сэргэлтийн бодлого, Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах юм байна. Мөн төсөв гарна, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадны хөрөнгө оруулалт татах бодлогын зориулалт орох ёстой.

Мөн хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхэд богино хугацаанд зөв бодлого гаргаад ажиллах боломжтой. Газар тариалангийн асуудлыг дэмжих, аж ахуйгаа хөгжүүлэх олон ажил байна. Хөшигийн хөндийн эдийн засгийн асуудал яаж явах вэ. Хөрөнгө мөнгөө үүн дээр төвлөрүүлэх боломж бий юу. Хил гаалийн асуудал, мухар төмөр зам тавигдах уу. Баялаг бүтээгчдийг дэмжих ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.    

ШИНЭ МЭДЭЭ