2022.05.13
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Өрхийн үйлдвэрлэлээс үндэсний үйлдэрлэл рүү чиглэж ажиллахад төрийн бодлого үгүйлэгдэж байна

УИХ-ын чуулганы /2022,05,13/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Манай эдийн засгийн гол тулгуур эрчим хүч, зам харилцаа, боомтын асуудал бий. ойрын хугацаанд боомтын ажил явах уу. Яаралтай нүүрсний орд газраасаа урагшаа гаргах ажил байна уу, Эрчим хүчний асуудал, Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ, эргэлзээтэй зүйлүүд байна. Хүнсний аюулгүй байдал бол тулгамдсан асуудал, байнга ярьдаг, кластер фермерийг хэзээ байгуулах вэ. Хэнтий аймагт энэ ажил яригдаж байгаа ч газрын асуудал хүнд байна. Өрхийн үйлдвэрлэлээс, Үндэсний үйлдвэрлэгч гэсэн том зорилтыг Ерөнхийлөгч ярилаа. Иймд төр засгаас дэмжих ажил хийх хэрэгтэй байна.

Түүний асуултад ажлын хэсгийн  гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ