http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цагаан-Уул сум авто замтай болно
2022.05.13
Орон нутгийн хөгжил

Цагаан-Уул сум авто замтай болно

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хамтаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд ажиллаж, улсын төсвийн 8,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сулинхээрийн отрядын жишиг зургаар баригдах Хилийн цэргийн ангийн барилгын шав тавилаа.

Энэхүү ангийн барилга угсралтын ажлыг хилийн цэргийн 0119 дүгээр анги гүйцэтгэх бөгөөд ангийн үндсэн барилга байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах юм. Шинэ анги байгуулагдсанаар хилийн дэглэмийн зөрчил буурч, хил хамгаалалт сайжирч, орон нутгийн иргэдэд ажлын байр нэмэгдэнэ.

Мөн “МЦХ” ХК-ийн шилэн кабелын өндөр хурдны интернет, IPTV, суурин утас хэрэглэх боломж бүхий гурвалсан үйлчилгээний нээлтийн арга хэмжээ болон сумын төв дотор хатуу хучилттай замын ажлыг эхлүүлэх арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүний хувиар оролцож, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Цагаан-Уул сумын төв сул шороо ихтэйгээс автомашин зорчих үед тоос ихээр босдог тул иргэдийн эрүүл мэнд, орчны эрүүл ахуй, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тул авто замтай болох хүсэлтийг байнга тавьдаг байсан. Энэ дагуу Барилга, хот байгуулалтын яаманд иргэдийн хүсэлтийг уламжилж 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто зам барихаар боллоо.

Хөвсгөл аймагт “Шинэ хөдөө” төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд Цагаан-Уул суманд 120 морины хүчин чадалтай трактор, ногоон тэжээл тариалах иж бүрдэл болон бүх багуудад сэлэнгэ үүлдрийн бухан бярууг удахгүй хүлээлгэн өгнө. Төрийн үйлчилгээг дэмжих хөтөлбөр болон Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 4 багийн Засаг дарга болон 2 багийн эмчид мотоцикл, Эрүүл мэндийн төвийн статистикч, дүн бүртгэгч эмчид зөөврийн компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжийг олголоо.

ШИНЭ МЭДЭЭ