МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Зүрх сэтгэлийн боловсрол" аянд нэгдлээ
2022.05.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Зүрх сэтгэлийн боловсрол" аянд нэгдлээ

Нийслэлийн 51-р сургуулийнхан "Зүрх сэтгэлийн боловсрол" аяны хүрээнд уулзалт зохион байгууллаа.

Энэ уулзалтад тус сургуулийн төгсөгч, УИХ-ын гишүү Б.Баярсайхан зочин илтгэгчээр оролцож, сурагчдад хүн байх талаар ярилцсан юм.
Тэрээр “Хүүхэд бүр ганц хувь учраас өөрийгөө, бие биенээ хайрлаж, үнэ цэнэтэй хариуцлагатай иргэд болоорой” гэж урам өглөө.

Түүнчлэн сурагчдыг хүмүүнлэг байхыг уриалж, "Ээлтэй ертөнц" ТББ-ын ээжүүдийн бүтээл болох 1 сая төгрөгийн тоглоомыг 51-р сургуульд хандивлаж, дараа дараагийн ажлууддаа санхүүжилт босгоорой гэсэн гэнэтийн бэлгийг хүүхдүүд барилаа.

ШИНЭ МЭДЭЭ