МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хамтдаа хөдөлмөрлөе-Хамтдаа хөгжье" өдөрлөг боллоо
2022.05.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"Хамтдаа хөдөлмөрлөе-Хамтдаа хөгжье" өдөрлөг боллоо

Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах болон нийгмийн халамжийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгосон “ХАМТДАА ХӨДӨЛМӨРЛӨЕ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” өдөрлөгийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 11:00-16:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын урд талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Э.Батшугар оролцлоо.

Энэхүү өдөрлөгт оролцсоноор иргэд ажлын шуурхай ярилцлага хийх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ болон нийгмийн халамжийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах гээд маш олон боломжийг олгож байна. Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхнийг энэхүү өдөрлөгтөө оролцохыг урьж байна.

ШИНЭ МЭДЭЭ