http 103
Эрүүл мэндэд ээлгүй, электрон тамхинд татвар ногдуулья
2022.05.11
Эрүүл мэнд

Эрүүл мэндэд ээлгүй, электрон тамхинд татвар ногдуулья

Сүүлийн үед залуучууд тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ өсөж бараг орчин үеийн залуусын соёлтой хэрэглээ гэх сайхан нэрийн дор "мода" болтлоо газар авч байгаа. Түүнчлэн утаат тамхинаас электрон тамхи хор хөнөөл багатай ч гэсэн сурталчилгаа явдаг. Энэ талаар харьцуулсан нарийн судалгааг дэлхий нийтээрээ хийж чадаагүй байгаа ч тамхи хор хөнөөл дагуулах нь гарцаагүй үнэн.

Тийм ч учраас 40 гаруй улс электрон тамхи оруулж ирэхийг хориглосон байдаг бол зарим улс орнууд татварын нэмэх бодлого барьж байна. Харин манай улсад хуул эрх зүйн зохицуулалтгүй, хил гаалиар татваргүй орж ирдэг электрон тамхины асуудалд цаг алдалгүй анхаарч ирээдүйгээ хамгаалсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Энэ шингэн тамхийг 40 гаруй улс хориглосон байдаг. Зарим улсад татварын нэмсэн.Манай улсад татвар нэмэх чиглэлээр хууль оруулж ирэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна, хэзээ оруулж ирэх вэ. Хуулийн зохицуулалт байхгүй учраас сургуулийн ойр орчимд маш их реклам байрлуулж, хүүхдүүдийг уруу татаж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Манай Улсад 2020 онд 2047 электрон тамхи импортолж оруулж ирсэн бол 2021 онд 2,6 сая ширхэг болж огцом өслөө. Зөвхөн нэг жил худалдан авалтын тоо 1300 дахин өсөж, улсын хэмжээнд 11 тэрбумыг зарцуулаад байна. Үүний цаад учир шалтгаан нь үнэ хямд, татваргүй орж ирдэг, залуучуудын дунд "мода" болж байгаа гэсэн хандлагаас үүдэлтэй юм байна.  Хил гаалиар энэ тамхийг оруулж ирэхдээ цахилгаан барааны нэр төрлөөр нэвтрүүлдэг. Ийм учраас хяналт шалгалтгүй, татваргүй орж ирсэн. Дэлхий дахинд тамхины хэрэглээг бууруулахад татварын нэмэгдүүлдэг. Манай ЭМЯ, БШУЯ ямар бодлого баримталж ажиллаж байна вэ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Электрон тамхины хор хөнөөлийн талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай. ДЭМБ-аас Ковидоор нас барсан хүмүүсийн 77-80 хувь тамхи татдаг иргэд байсан, үүн дотроо утаат тамхи татдаг хүмүүс хамгийн их өртсөн гэсэн судалгаа гаргасан байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарарбилэг:

Тамхины бизнес эрхлэж байгаа хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлэх мэдээлэл их явж байна. Өсвөр насны хүүхдүүдийн цагаа их өнгрөөж байгаа хүүхдийн орчинд тамхины сурталчилгаа хийхгүй, хорт зуршлаас сэргийлэх тал дээр анхаарч өргөн хүрээнд нь харж ажиллах шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ