МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.10
Эрүүл мэнд

Ё.Баатарбилэг: Даатгалын тогтолцоо хувийн эмнэлгүүдэд хүндрэл учруулж байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022.05.10/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэтгэлийг Ж.Чинбүрэн гишүүн ахлаад хууль, эрх зүйн орчин сайжирсан гэж бодож байна. Гэхдээ зарим зүйлд асуудлууд гарч байна. Тухайлбал, орон нутгийн жижиг хувийн эмнэлгийн даатгалын тогтолцоотой холбоотой хүндрэл тулгарч байгаа юм.

Надтай Архангай аймгийн 6 хувийн эмнэлгийн удирдлагууд ирж уулзсан. Хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн ор хоногийн мөнгөнөөс эхлээд эмчилгээ, үйлчилгээний зардал, төрөлжсөн хувийн эмнэлгийн тоог заачихдаг зэрэг асуудал цөөнгүй. Квотоо хэтэрсэн үйлчүүлэгч мөнгөө төлдөг. Хувийн эмнэлгүүд улсын эмнэлгийн ачааг үүрч байгаа. Даатгалын тогтолцооны шинэчлэлээр том улсын эмнэлэг, орон нутгийн нэгдсэн эмнэлэг болоод байна. Харин жижиг хувийн эмнэлгүүд хаалгаа барихад хүрээд байна. Тиймээс салбарын хүний хувьд цаашид хэрхэн анхаарах хэрэгтэй вэ? Засаж сайжруулах боломж байна уу?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ