МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.10
Эрүүл мэнд

Б.Жаргалмаа: Капитал банкны өрөнд авсан объектуудыг ашиглах боломжтой юу

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Энэ талаар гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

Төсөв, хөрөнгө санхүүжилттэй холбоотой бүхийл зүйл дээр аль болох ЭМ-ын салбарын төсвийг хасахгүй байр суурь баримталж байсан. Өрхийн эрүүл мэндийн төв дээр 2 хувь хэрэгжихгүй байна гэсэн асуулт давхцаж байна. Дөрөв хоногийн өмнө эмч нар ордны гадаа жагссан. Энэ бол ажил удаашралтай, мэдээлэл хүртээмжгүй хүрч байгаатай холбоотой. Энэ ажлыг Их хурал хийгүй, иймд ЭМЯ, ЭМД-ын газар ажлаа хийгээрэй.

Капитал банктай холбоотой өр авлагаар авсан объектоо ашиглаж болох уу. Түрээсэлж байгаа газруудаа энэ объектдоо байрлуулж болохгүй юу. Гэртээ хэвтэж байгаа хүмүүст өрхийн эмнэлгүүд хүрч үйлчилж чадаж байна уу. Хорт хавдар, туяа эмчилгээний төлбөрийг хаанаас хариуцаж байна, үйлчилгээ нь хүртээмжтэй байгаа юу.  

Түүний асуултад салбар хариуцсан мэргэжлийн хүмүүс хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ