МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.10
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Ковидын үеэр зарцуулсан эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг буцааж өгсөн үү

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Энэ талаар гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Асуудал мөнгөндөө байгаа. Ковидын үеэр даатгалын мөнгө дууссан. 540 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдсэн үү.  Ковидын үед хэрэглэсэн  ЭМД-ын мөнгөө ковидын хуулиар төсвийн Ерөнхийлөн захирагч нар  хуулиар зохицуулалт хийж ЭМ-ын байгууллагын төсвийг шийдэхгүй бол салбар ажиллахад хэцүү. Гүйцэтгэлээр санхүүжүүлэх ажил тухайн эмнэлгийн удирдлага, менежменттэй холбоотой. Иймд хөдөө орон нутгийн эмч нарт хэрхэн гүйцэтгэлээ сайжруулах талаар сургалт явуулах хэрэгтэй.

Гүйцэтгэлээр санхүүжүүлж чадвал цалин, мөнгө нэмэгдэх боломжтой. Санхүүжүүлэлтийг 2 дахин нэмэх шинэ зүйл биш намайг сайд байхад энэ ажил хийгдсэн, хэрэгжээгүй. ЭМД-ын санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж байхгүй болсон. Сангийн яамны харьяа төрийн санд ороод эргэлдэхээ больсон. Иймд ЭМД-ын газрыг хэрхэн дэмжиж ажиллах талаар бодох хэрэгтэй. ЭМД-ын Үндэсний зөвлөл ажлаа хийж чадахгүй байгаа, хурлаа хийдэггүй, гадаадад байдаг хүнтэй.  

Түүний асуултад салбар хариуцсан мэргэжлийн хүмүүс хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ