МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэхэд зориг шулууджээ
2022.05.09
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэхэд зориг шулууджээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг сонгогдсон.

Г.Мөнхцэцэг гишүүний хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаас өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар өөрийн байр сууриа илэрхийлж, тусгай хамгаалалттай газар нутагт чухал ач холбогдол өгч байсныг онцлох хэрэгтэй.

Тухайлбал, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны /2021.12.15/-ны хуралдаанаар “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэхэд тус ажлын хэсэгт орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

https://vip76.mn/content/80088

Энэ хүрээнд Г.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулсан дэд ажлын хэсэг өнгөрөгч 3 дугаар сард Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудын тусгай хамгаалалттай газар, шинээр тусгай хамгаалалтад авах газруудын нөхцөл байдал болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

Тэгвэл тус дэд ажлын хэсгийнхэн 4 сарын 09-ний өдөр Дорноговь аймагт ажиллаж, шинээр улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн асуудлаар аймаг, сумын удирдлагууд, байгаль орчны асуудал хариуцсан ажилтнуудтай цахимаар хуралдсан юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар нар 4 сарын 23-24-ний өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаад байгаа билээ.

Энэ онд 14 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөөд байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс байгаль орчны орчин доройтох, байгалийн нөөц хомсдох үйл явц эрчимжиж байгаа нь асуудал болоод байна.

Тэрээр Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уул болон Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаа мэдэгджээ. Харин Өмнөговь аймагт ажиллаж байхдаа Дэмчогийн хийд, Загийн тойрмыг улсын тусгай хамгаалалтад авахаар болсон бөгөөд аймгийн хэмжээнд 12 газрыг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгааг хэлж байлаа. Дорноговь аймгийн хувьд Шунхатын тал орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, харин Хамарын хийд орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах ангиллын талаар санал солилцсон билээ. Үүнээс харахад Тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх ажил хурдацтай урагшилж байгааг бэлээхэн харж болно.


Түүнийг орон нутагт томилолтоор ажиллаж байхад тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүс үүссэн асуудал болон орчны бохирдол, экологийн тэнцвэртэй байдал алдагдахад хүрснийг дийлэнх мэргэжилтнүүд онцолсон. Эдгээр асуудлыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд тэмдэглэж, цааш уламжлахаа илэрхийлсэн. Өөрийн санаа бодлоо чилээж явдаг тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлэх асуудалдаа онцгой анхаарч анхаарч байгаа УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт нь ард түмэн талархах учиртай.

Орон нутагт ажиллах явцдаа УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Улсын хэмжээнд тусгай хамгаалалтад зайлшгүй, нэн яаралтай авах шаардлагатай газрууд, шинээр хилийн цэсийг өргөтгөх, ангилалд өөрчлөлд оруулах зэргээр хуульд тусгах шаардлага гарсан учир Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа юм. Хуулийн хүрээнд 2022 онд 6 аймгийн 14 газрыг хамгаалалтад авахаар тусгаж, Алсын хараа 2050, засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Монгол Улс 2025 он гэхэд газар нутгийнхаа 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөөд байгааг онцгойлон дурдаж байлаа.

Ийнхүү орон нутаг дахь газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгаль унаган төрхөө алдахгүй байх, байгалийн нөөц, экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах, устах аюулд орох эрсдэлтэй ан амьдтын тоо толгойг хэвийн хадгалах, экосистем бүхий онгон дагшин байдлаар нь ирээдүй үеийнхэнд өвлүүлэх зэрэг ихээхэн давуу талтай юм.

ШИНЭ МЭДЭЭ