2022.05.06
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Цаашид торгуулиа төлөөгүй хүмүүст төрийн зарим үйлчилгээг хязгаарлана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хуульд 14 хоногийн дотор торгуулиа төлсөн бол нийт торгуулийн 50 хувийг ч хөнгөлөх заалт орж ирсэн. Торгуулиа төлөөгүй 10, 20 жил явсан тохиолдол ч бий. Сая Өршөөлийн хуулиар торгуулиа төлөх өдөөлтийг бий болгож 50 хувь хөнгөлсөн, 13 тэрбум төгрөг төлөгдсөн. Гэвч 40 орчим хувь нь л биелсэн. Тэгэхээр цаашид торгуулиа төлөөгүй хүмүүст төрийн зарим үйлчилгээг хязгаарлана. Тухайлбал, жолооны үнэмлэхийг нь сунгахгүй. Гадаад паспортыг нь сунгахгүй, төрийн албаны шалгалт өгүүлэхгүй байхаар тусгаж өгч байгаа. Эцсийн үр дүн нь хүн зөрчил гаргах ёсгүй" гэв.

ШИНЭ МЭДЭЭ