МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ганц дайчин ганцаардахгүй, ганцдахгүй
2022.05.05
Зам, Тээвэр

Ганц дайчин ганцаардахгүй, ганцдахгүй

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт эхлээд өдгөө дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Төлөвлөгөөний дагуу 2019 онд ашиглалтад орох байсан ч хийж бүтээсэн дорвитой ажил байхгүй 2022 онтой ийнхүү золголоо. Тухайн эвдрэл гэмтэлтэй замаар зорчиж, бие сэтгэл, эд хөрөнгө, амиараа хохирсон иргэдийн тоог хэлэхэд нүд хальтрам. Зам биш “там” болсон гэдгийг түүгээр зорчдог иргэдийн амнаас сонсож болохоор. 

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг олонтаа хөндөж, удаашралттай байгаа хэсгийг хурдасгах талаар саналаа илэрхийлж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүгээс Дарханы замыг энэ оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүргийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгсөн.  Гэвч өнөөдрийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэлийн хувь талдаа ч  хүрээгүй,  урагш муутай явааг Г.Дамдинням гишүүн хэлж байна. 

https://vip76.mn/content/82751


Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг удаашралттай байгааг салбарын яам, ялангуяа сайдын менежменттэй холбон тайлбарладаг. Түүнчлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ тал дээр санаа тавихгүй байгаад шүүмжлэлтэй хандсаар ирсэн билээ. Учир нь  Дарханы зам бол олон аймгийг хамарсан босоо чиглэлийн төв магистрал зам.  Энэ замаар ганц Дарханчууд төдийгүй Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн иргэд ч ихээр зорчдог. Гэсэн ч тэрээр ганц дайчин ганцаарддаггүй гэдгийг өөрийн хүчин чармайлтаар үлгэрлэж явна.   

УИХ-аас Дархан-УБ  чиглэлийн авто замын ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хянал тавих, чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн байгуулан Г.Дамдинням гишүүнийг ахлагчаар томилсон.

Түүний ахалж буй Ажлын хэсэг ЗТХЯ-нд ажиллахдаа олон тулгамдсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлэхээр болсон нь эхнээсээ ажил  болжээ. Тодруулбал, Дарханы замын ажил дуустал нэмэлт галт тэрэг явж буй. Замын ажилд Олон нийтийн хяналтыг оруулах төлөвлөгөө яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх чиглэл өгсөн. ЗТХЯ-с 4 орон нутгийн иргэдийг хүнийг АХБ-ны 2,4 багцууд дээр байнга ажиллуулах санал ирүүлжээ. Мөн замын ажил удааширсантай холбоотой гарсан эдийн засгийн хохирлыг тооцож гаргах чиглэл өгсний дагуух ажлуудыг хийж байгааг дуулгахад таатай байна.

Ажлын хэсгийн ахлагчийн хувьд бүтээн байгуулалтын улиралд замын ажлыг эрчимжүүлэх бүх арга хэмжээг авч, холбогдох талуудаас шаардаж, хэрэгжилтийг хангуулж ажиллхаа Г.Дамдинням гишүүн хэдийнээ илэрхийлээд байна. 

Энэхүү ажлыг үр бүтээлтэй, чанартай хурдан хугацаанд дуусгахад тал бүрийн оролцоо, үүрэг хариуцлага нэн чухал. Үүний тулд Г.Дамдинням гишүүн Тээврийн цагдаагийн албаны удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм. Ингэхдээ орон нутгийн иргэдийн хяналт, түр замын асуудал, тоос шороо, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн цагдаагийн алба, ЗТХЯ-ны ажлын уялдаа холбоо зэрэг асуудлуудын хүрээнд ярилцсан байна.

 

Дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Харин үүнээс хойш 7 хоногийн дараа Энэ үеэр Дарханы замын бүтээн байгуулалт дуусаж, ашиглалтад орох хүртэлх хугацаанд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд тухайн байршилдаа, ажлын хэсгийг ахалж ажиллахыг үүрэг болгосон талаар мэдэгдсэн нь иргэдэд хүлээлт үүсгээд байгаа билээ. Ямартай ч түүний тархи, зүрхээ зориулж буй энэ их ажил амжилт олно гэдэгт ард түмэн итгэж байгаа. Тэр ч чадна. 

Ажлын хэсгийн ахлагчийн хувиар бүтээн байгуулалтад газар дээр нь ажиллаж, ашиглалтад орох хүртэлх хугацаанд тэнд байрлах ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй уулзсан юм.  

ШИНЭ МЭДЭЭ