“Эх баригчийн 100 жилийн замнал” үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо
2022.05.05
Эрүүл мэнд

“Эх баригчийн 100 жилийн замнал” үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо

Олон Улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан /2022,05,04/-ны өдөр “ЭХ БАРИГЧИЙН 100 ЖИЛИЙН ЗАМНАЛ” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдлийг бууруулахад эх баригчдын гүйцэтгэх үүрэг, оролцоо асар их юм. НҮБ хүн амын сан, ДЭМБ болон Олон Улсын эх баригчдын холбооноос хамтарсан судалгаанд эх баригчдын бие даасан байдал, эх баригчийн үйл ажиллагааны хийж гүйцэтгэх хүрээг, өргөжүүлэх, жендерт суурилсан дарамт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх, чанартай боловсрол, сургалтаар хангах, эх баригчаар удирдуулсан тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эх баригчдын үүрэг оролцоог өргөжүүлэх, эх баригчдын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, Эх баригчийн асуудал хариуцсан ажлын байрыг засгийн газар, боловсрол, судалгааны байгууллагуудад бий болгох, эх баригч мэргэжилтнээр Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн тусламж үйлчилгээг гүйцэтгүүлэхэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг бүх цаг үед хамгийн их талархлыг хүлээж, улс орныхоо ирээдүй, эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд өөрийн мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж буй хүмүүст Олон улсын эх баригчдын өдрийн мэндийг хүргэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ