http 104

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Бейсен: Чингис хаан банкны 35 тэрбум төгрөгийн авлагаа авч чадаагүй нь НДЕГ хариуцлагагүй ажилласан байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны /2022,05,04/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Чингис хаан банктай 2020 оны 11 сарын 5 ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулаад 35 тэрбум төгрөгийг 2021 оны 11,12-р сард төлөх байжээ. Үүнийг 140 сая төгрөгөөр шинэчлээд 27 тэрбум гаруй төгрөгийг Чингис хаан банк төлөөгүй байна. Энэ бол НДЕГ-ын хариуцлага алдсан асуудал.Энэ өрөө барагдуулах ёстой.

Аудитын газар 2022,11,30-ны дотор тайлангаа ирүүл гэжээ. Түүнчлэн Тэтгэвэр, тэтгэмжийг 5 жилээр тогтоох асуудлыг анхаарч үзээрэй. Энэ шийдвэрийг хүлээж байгаа олон хүмүүс бий. дараа нь ажлын байр гарна 

ШИНЭ МЭДЭЭ