МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Идэрбат: Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудал тулгамдаж байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,05,04/-ны өдрийн хуралдаанаар Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайланг сонслоо.

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Ажлын хэсэгт орж ажилласан, харин дараагийн хийх ажилд анхаарах ёстой. 2017 оны хууль ахмадуудад шаардлагатай бүх зүйлийг оруулсан сайн хууль болсон. Гэхдээ энэ хуулин дээр байгаа зүйлээ биелүүлэх санхүү сайн тусгагдаагүй учраас ахмадуудад хангалттай үйлчилгээ хүрэхгүй байна. Энэ нь Хэнтий аймгийн Бор-Өндөр, Хэрлэн сумын ахмадуудтай уулзаж байхад харагдсан. Хуульд Ахмадын сан байгуулах ёстой, гэхдээ амьдрал дээр хэрэгжихгүй байна. Иймд Ахмад настангуудын хуулийг зөвхөн яам хариуцах биш, орон нутгийн төсвийн бололцоог оролцуулсан хуулийн зохицуулалт хэрэгтэй.

Ахмадууд олон санал, санаачилга хэлдэг. Ийм учраас орон нутаг, яам ямар ажлын санхүүжүүлэх талаар тодорхой оруулах хэрэгтэй. дараагийн асуудал Герентлогийн асуудал байна. Үүнийг Үндэсний төв гэж нэрлэх нь ичмээр зүйл болсон байна. Энэ төвийг 2023 оны төсөвт тусгаж, ахмадуудын үйлчлүүлэх эмнэлэгтэй болох хэрэгтэй. Түүнчлэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ажлын хэсэг гаргаж, төсөвт тусгах ажлаа эрт хийх хэрэгтэй. Зөвхөн ахмадуудын зөвлөгөөг сонсох биш хууль эрхзүйн хүрээнд сайжруулах талаар ажлын хэсэг гаргаад ажиллах хэрэгтэй гэсэн саналтай байна.

ШИНЭ МЭДЭЭ