МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хан Уул дүүргийн 5-р хорооны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар 3 талт уулзалт хийлээ
2022.04.27
Орон нутгийн хөгжил

Хан Уул дүүргийн 5-р хорооны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар 3 талт уулзалт хийлээ

Яармагийн 5-р хорооны тухайд " Ама констракшн " ХХК нь 400 өрхтэй гэрээ хийхээс 30 айлтай л гэрээ хийсэн байна. "Андын зам констракшн" ХХК нь 660 айлтай гэрээлэхээс 46 айлтай гэрээ байгуулжээ.

Төсөл удааширсан нь нэг талаас компаниуд мэдээлэл муу өгч байгаагаас иргэд итгэлгүй, гэрээ хийхээс болгоомжилж байгаа бол нөгөө талаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн журамтай холбоотой анхан шатны барилгын ерөнхий төлөвлөгөө, эскиз зураг, техникийн нөхцөл, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх гэх мэт зөвшөөрлүүд төрийн байгууллагаас удаж гардаг нь төслийг эрчимтэй явуулахад тушаа болж байгаа юм байна. Нийслэл, компани, иргэдийн нүүр тулсан уулзалтаар тулгамдаж буй асуудал, төсөл удааширсан шалтгаан тодорхой болж байна.

Нийслэл энэ асуудалд манлайлж ажиллах шаардлагатай, мөн иргэдийн гол өмч болсон газраа алдахгүй байхад төр баталгаа болох учиртай хэмээн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ