МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Сүхбаатар: Хэмнэлтийн үе ч гэсэн, хүүхдийн боловсролд төсөв хэмнэхгүй
2022.04.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ж.Сүхбаатар: Хэмнэлтийн үе ч гэсэн, хүүхдийн боловсролд төсөв хэмнэхгүй

Германы Ханнас зайделийн сантай хамтарч МУИС-ийн экологи боловсролын төв энэ сарын 25-наас хүүхдүүдийг байгальтай ойрхон байлгахаар экологи танин мэдэхүйн сургалт явуулж эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ЧД-ийн 4500 хүүхдийг сургалтад хамруулж, өөрийн биеэр оролцлоо.

Энэ үеэр МУИС-ийн экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Р.Сүнжидмаа, “Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дүүргийнхээ 4500 хүүхдэд өртөөгөөр аялах энэ сайхан боломжийг олгож байгаа. Манай хүүхдүүд одоо байгалиас маш хол өсөж байна шүү дээ. Ийм үед Улаанбаатарт байгалийг ойроос мэдрүүлэх ийм сайхан орчныг бүрдүүлсэн юм. Нэгдүгээрт хүлэмж маань өвөл зунгүй ажиллаж байдаг. Энд өөр хаана ч ургахгүй модод, кактус зэрэг ургамлууд байж байгаа. Хүүхдүүд сургалтад хамрагдсанаар ургамлыг үнэрлэж, барьж, мэдэрнэ. Ургамал ямар олон янз байдгийг, орчиндоо яаж зохицсон байдаг энэ болгоныг танин мэднэ.

Хоёрдугаарт манай дээр мөн л өвөл зунгүй ажилладаг амьтны музей бий. Монголд тэр болгон олдоод, харагдаад байдаггүй амьтдыг эндээс үзэх боломжтой. Удахгүй манай 30 гаруй зүйлийн модтой цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орно. Хүүхдүүд 30 гаруй зүйлийн модыг нэг доороос үзнэ гэдэг сайхан боломж.

Сургалтын хувьд хүүхдүүдийнхээ насны онцлогт зориулсан хөтөлбөрүүдтэй. Энэ удаагийн сургалт 25-наас эхэлсэн. Өдөр болгон бид 200 хүүхэд хүлээж авч байгаа. Холын дүүргийн хүүхдүүддээ ийм сайхан боломж олгож байгаагаараа онцлог байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, “Байгаль экологийн боловсролын асуудал бол цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн хувьд тулгамдсан. Хүүхдүүд маань байгаль дэлхийтэйгээ ойрхон байх бололцоот орчинтой танилцаж байгаагаар танин мэдэхүйн хувьд нэлээн чухал ач холбогдолтой. Би энд Ханнас зайделийн санд их талархал илэрхийлж байгаа. Энэ асуудлыг яриад л ажилдаа шууд орчихсон. Үүнд чамлахгүй хөрөнгө оруулалт орж байгаа. Хамгийн оновчтой ажиллагаа болж байгаа гэсэн үг. Миний хувьд боловсролын чиглэлээ нэлээн анхаарч ажиллъя гэж бодож байгаа. Хэдийгээр төсвийн хэмнэлттэй цаг үе байгаа ч гэсэн бага гэлтгүй оновчтой зүйл рүү орох ёстой. Экологийн чиглэлээр олон төсөл хэрэгжиж байсан. Энэ төслийн онцлог нь хүүхэд багачууд сурагчидтай холбож байгаа юм. Манай хичээлийн орчин, тоног төхөөрөмж, нөхцөл ямар билээ. Энд хүнлэг байх, ногоон эко Улаанбаатарыг бий болгоход шууд үр өгөөжөө өгөх ийм л төсөл” гэлээ.

Бид сургалтад хамрагдсан сурагчдаас сургалтын үр дүн, шинэ ямар мэдлэг мэдээлэл олж авсныг тодрууллаа.

СУРАГЧИД...

  • Их зүйл сурлаа. Чийгийн улаан хөрс сайн сийрэгжүүлдэг. Хоолны хаягдлыг байгальд эко аргаар задалдаг. Кактусны өргөс нь хувирсан төрлийн навч юм байна гэх мэтээр. Энэ бүхэн цаашид хичээлд хэрэг болно. Миний хувьд үр дүнтэй сургалт байна.
  • Ирээд танилцахад их гоё байна. Мэддэггүй зүйл их байсан. Хараад явахад гоё л юм. Сонирхол төрүүлсэн сайхан сургал байна.

ШИНЭ МЭДЭЭ