http 50

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Оюу толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөлтэй уулзлаа
2022.04.27
Уул уурхай, Ашигт малтмал

"Оюу толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөлтэй уулзлаа

Оюу толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай уулзаж санал, хүсэлтээ танилцууллаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр уртын ээлжийн зарим ажилтны цалин хөлс буурсан байна. Тиймээс ХНХЯ-наас цалин хөлс бодох аргачлалыг боловсронгуй болгох, зарим зүйл заалт дээр Дээд шүүхийн тайлбар гаргуулах зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлага байгааг тэд илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүний зүгээс дээрх асуудалд анхаарч дэмжиж ажиллахаа мэдэгджээ.

ШИНЭ МЭДЭЭ