Б.Саранчимэг: Төсвийн хэмнэлт нэрээр ногоон байгууламж болон хог хаягдлын төсвийг хасаж болохгүй
2022.04.27
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Саранчимэг: Төсвийн хэмнэлт нэрээр ногоон байгууламж болон хог хаягдлын төсвийг хасаж болохгүй

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

УИХ-ын чуулганаар Төрийн хэмнэлтийн тухай шинэ хуулийн төслийг энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг УИХ-ын Байнгын хороод хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ хуулийн төслийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт дотор 13.4.1-дэх заалтын “ногоон байгууламж”, 13.4.2-дахь заалтад “”орон нутгийн хог хаягдлын асуудал”” ыг хориглосон заалтад оруулсныг дэмжихгүй байгаа байр сууриа илэрхийлсэн.

Гишүүний хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улс орон даяар анхаарч, агаар, хөрс, ус, орчны бохирдлыг бууруулахын тулд ногоон байгууламж байгуулах нь маш их чухал ач холбогдолтой тул  хориглосон жагсаалтад оруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн хог хаягдлын асуудал манай улсын хувьд тулгамдсан асуудал хэвээр байгаа. Хог хаягдлын асуудал зөвхөн нийслэлийн гэлтгүй орон нутгийн хэмжээнд ч тулгамдсан асуудал болсон иймээс “ногоон байгууламж”, “орон нутгийн хог хаягдлын асуудал”-ын төсвийг хасахыг хэмнэлт нэрээр дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. 

Улс орны хэмжээнд тулгамдаж байгаа шийдэх ёстой нэн тэргүүний асуудлуудын нэг бол ногоон байгууламжаа нэмэгдүүлэх хог хягдлын асуудлыг шийдвэрлэх ажил зүй ёсоор орно.

Тийм ч учраас түүний гаргасан энэхүү саналыг БОХХАА-н байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хурлаар тус байнгын хорооны гишүүд дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ