http 50

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.27
Эдийн засаг, Худалдаа

Н.Наранбаатар: Төсвийн орлогоо нэмэгдүүлэх ямар ажлууд хийхээр Төсвийн тодотголд тусгаж байгаа вэ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022,04,27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Энэ төсвийн тодотгол дээр хэмнэлт яригдаж байгаа. Энэ нь зөв гэхдээ 2024 онд бүтээн байгуулалт хийгдэхгүй юм байна. Нэг талдаа хэмнэлт хийж байгаа нь зөв, Гэхдээ Сангийн яам,Татварын Ерөнхий газар орлого нэмэгдүүлэх тал дээр яаж ажиллаж байна. Орлого нэмэгдэж байгаа ямар ажил байна. НӨТ-өө төлдөггүй олон газар байна. Далд эдийн засгаа яаж сэргээх вэ. Нүүрснээс ашгаа олохгүй байна. Гашуунсухайтаар нэг том машин нүүрс гаргахад 90 сая төгрөгийн ашиг олж байна. Эндээс татвар авах механизм байна уу. Өдөрт 300 машин гэж үзвэл өдөрт 20 гаруй тэрбум, сараар бодоход 700-800 тэрбум, жилээр нь 9 гаруй Ихнаяд төгрөгийн орлого боомт дээр төвлөрч байна.Нүүрснээс олох орлого ямар байна.

Зэс, нүүрс дээр ямар байна. Зам дээр Даланзадгадын зам Дундговийн зам дээр маш их эвдэрсэн, утаагүй түлш зөөснөөс үүдэлтэй. Энэ ажил цаашдаа яаж явах вэ. Цаашдаа хэмнэлтийн хүрээнд аймаг, сумдын ТГ-ын ажил цахимжих боломжтой.Бичиг, цаасаа хэмнэж болно. Хэмнэлтийн хуулийн дагуу дэд дарга, орлогч дарга нарыг бүгдийн чөлөөлж болохгүй байх аа. Хүний тоо болон бусад хүчин зүйл дээр нь анхаарч байж энэ ажлыг хийх ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.  

Н.Наранбаатар: Барилгын ашиглалтын хугацаа дуусаагүй барилгыг дахин барихгүй гэх заалтыг ямар агуулгаар оруулсан бэ?

ШИНЭ МЭДЭЭ