МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Түгжрэлийг бага ч болтугай бууруулах олон ажлыг судалж байна
2022.04.27

Түгжрэлийг бага ч болтугай бууруулах олон ажлыг судалж байна

Түгжрэлийг бага ч болтугай бууруулах олон ажлыг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо, Засгийн газар, Нийслэл гээд бүх шатандаа хийж, төлөвлөж, санаачилж, судалж байна.

Тухайлбал: Баруун талдаа хүрдтэй автомашины импортыг зогсоох, тодорхой хугацааны дараа замын хөдөлгөөнд оролцуулахгүй, орсон тохиолдолд өндөр хэмжээний татвар төлөх, эсхүл автомашины насжилтаас хамаарч татвар нэмэх

  • Автобус парк шинэчлэл, богино рэйс хийдэг болох, хиймэл оюун ухаан бүхий ухаалаг камержуулалт, хяналт
  • Автозамын бүтээн байгуулалт - Шинэ тойрог хурдны зам
  • Дагуул хот бий болгох
  • Хөдөө орон нутагт шинээр суурьшиж байгаа бол 2-4% хүүтэй ипотек зээл
  • Хөдөө орон нутагт шинээр суурьшиж бизнес эрхлэх бол хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт
  • Хог тээврийн автомашинуудыг орой 23:00-07:00 хүртэл ажиллуулах
  • Барилга байгууламж, хүнд даацын автомашиныг мөн 23:00-07:00 хүртэл хөдөлгөөнд оролцуулах
  • Иргэдэд зориулсан гүүрэн гарц хийх
  • Хороо бүрд 1 сургууль, цэцэрлэг гэх мэт. Гэхдээ дээрх шийдлүүд бол түгжрэлийг цогцоор нь шийдэж чадахгүй. Цогцоор нь шийдэхийн тулд бид нийтийн тээврийн шинэ төрлийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх шаардлагатай.

Үүний нэг нь LRT хөнгөн галт тэрэг. Монгол орны цаг уур, нөхцөл байдлаас хамаарч хамгийн зөв нь гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэн судлаач, экспэртүүд зөвлөсөн. Хүссэн хүсээгүй хэзээ нэгэн цагт хийгдэх зүйлийг бид боломжит хугацаандаа зориглоод хийх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ