МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан: 2022 онд Улаанбаатарын иргэдийн түгжрэлд алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд байна
2022.04.25
Барилга, Хот байгуулалт

Э.Бат-Амгалан: 2022 онд Улаанбаатарын иргэдийн түгжрэлд алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд байна

LRT хөнгөн галт тэрэгний төслийг Хотын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, хотоос сонгогдсон бүх гишүүн дэмжсэн. Харин зарим гишүүн эсрэг байр суурьтай байсан юм.

Эл асуудлаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Явцуу эрх ашигтай, төсвийн мөнгийг аймгийнхаа мөнгө мэт ойлгож үр өгөөжөө өгсөн эсэх нь үл мэдэгдэх байдлаар олон жил зарцуулсан зарим гишүүд иргэдийн эрх ашгийн төлөө том төсөл рүү зоригтой хөдөлцгөөе гэхээр гацааж, элдэв шалтаг ярьж түгжиж байна. Энэ мэт жалга довны үзлээс болж хот гэдэг их айл, Монгол улс идээ бээрэндээ баригдаад 30 жил боллоо. Одоо л бид бүгд үүссэн заврхалыг засаж, залруулж зөв гольдролд оруулах хэрэгтэй. Яагаад нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаад зоригтой ажиллаж болдоггүй юм. Хэрэв LRT хөнгөн галт тэргийн төслийг төсвийн байнгын хороо дахиж хэлэлцэхгүй бол төсвийн тодотголыг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Мөн тэрээр 2022 онд л гэхэд Улаанбаатар хотын иргэдийн түгжрэлд алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд. Энэ маягаараа хот 2024 онд тэг зогсолт хийнэ. Тиймээс LRT төсөл заавал хэрэгжих ёстой.
Засгийн газар, Ерөнхий сайд нь хүртэл хийнэ гээд байхад хэдхэн жалга довны үзэлтэй гишүүд УИХ-ын индрээс иргэдийн тархи угаасан, айдаст автуулсан, худал мэдээлэл хийгээд байж болохгүй гэдгийг онцолж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ