http 50

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.22
Эдийн засаг, Худалдаа

Н.Наранбаатар: Орон нутгаас мэргэжилтнээ бэлтгэж, зардлаа хэмнэх боломжтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит томоохон компаниудын оффис нь Улаанбаатар хотод байдаг юм. Захиргаа, удирдлагын чиглэлийн олон орон тоо бий. Үүнийг харьяалагдах газар луу нь нүүлгэвэл илүү ач холбогдолтой. Үүнийг эргэн харах хэрэгтэй.

Төрийн өмчит компанид ажиллаж байгаа ажилчид өөр орон нутгаас боловсон хүчин бэлтгэдэг. Түүнийгээ зөөхөд маш их зардал гардаг. Аль болох орон нутгаасаа боловсон хүчин бэлтгэхэд анхаарч, ажлын байрыг нэмэгдүүлэх зэргийг чухалчлах хэрэгтэй.

Тус компаниуд маш олон төрлийн ханган нийлүүлэлт хийж байгаа. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдээс бараа бүтээгдэхүүнээ татах нь олон талын ач холбогдолтой. Ийм боломж байна уу?

ТӨБЗГ-т автомашиныг худалдах тухай яригдсан. Миний хувьд тойрогтоо ажиллаж байхад хэд хэдэн сумын засаг дарга унаа муу харагдсан. Ялангуяа хилийн боомт, уул уурхайтай газарт машины хэрэгцээ их байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас автомашин шилжүүлэхтэй холбоотой төлөвлөгөө байна уу?

ААН-ийн орлогын албан татварыг хөнгөлж, чөлөөлдөг болох нь зөв.

Түүний асуултад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ